Tuesday, May 5, 2015
Эмгэнэл гэх үү...
Шөнийн сартай сохор
гэрэлтэй хотын бүүдгэр гудамжаар би тайвуухан жолоо барин хотын нэг өнцгөөс
нөгөө өнцөг хүртэлх их өрнөлийн багахан хэсгийг нүлэндээ буулган явлаа...
05 цаг шөнийн
амьдрал үхэл нэг тийм үлэмжийн тас хар зүйлийг хожмийн өлөр ирнэ гэж хүлээсэн
мэт хөлчүүрхэн алхах балгасан залуу, хэлхэн алхмын цаана хөгжилдөж явсан
машинаас хөдөө ганцаар хаягдсан залуу шиг, олны цэнгэлээс цаазлагдаж орь
ганцаар хориглсон юм шиг зам шүүрдсэн ТҮК- ийн ажилтан..,
Мартагдсан
яриа
Би
гэмтэл согог судлалын үндэсний төвийн хаалгаар орохоос авхуулаад нүдэнд минь
олон төрлийн өнгө дүр буулаа. Цаг дөнгөж өглөөний 7:30 болж байлаа, энэ бол
бжил эхлэх байтугай зарим нэгний унтлагын цаг...
Гэхдээ энэ байгууллагын хувьд ачаалалтай ажлын цаг нь энл
тэнд түлэгдсэн, хугарсан, зүссэн, осолд орсон гэх мэт хүмүүсийн ёолох дуу
оочироо хүлээж дараалж суусан хүмүүс, тав тухгүй хүйтэн орчин, зарим нэг нь
цонхны тавцан дээр унтаж байх юм. Өвдөж зовсондоо ч тэр үү хүмүүсийн хоорондоо
харилцах харилцаа яг л уралцаж буй ноход шиг бүгд бие биерүүгээ дайрч оочироо
булаалдана
Анагаах
ухааны сэтгүүлийн холбоо манай улсад хуралдана.
Ази номхон далайн орнуудын анагаах ухааны сэтгүүлүүдийн
холбоо, Номхон далайн баруун бүсийн анагаах ухааны сэтгүүлүүдийг индкесжүүлэх
байгуулагын хамтарсан олон улсын хурал сургалтыг манай улсад зохион
байгуулахаар болж бэлтгэл ажлыг хийж байна. Хурал сургалтад ази номхон далайн
бүсийн 15 орны 50, манай орны 150 гаруй төлөөлөгч оролцох юм. Манай улс дээрх
байгуулагуудын гишүүн бөгөөд 2008 оноос үйл ажиллагаанд нь тогтмол оролцож анагаах ухааны 11 сэтгүүлээ бүртгүүлж, эдгээр сэтгүүлийн цахим мэдээний
сан байгуулж, шинжэх ухааны нотолгоог эрүүл мэндийн салбарын бүх шатанд цаг
алдалгүй шуурхай ашиглах боломжийг бүрдүүлээд байгаа билээ. Манай улсад анхлан
зохион байгуулж буй энэ удаагийн олон улсын хурал анагаахын сэтгүүлүүдийн
өнөөгийн стандартад болон хэтийн төлөв, олон улсын стандартад нийцсэн
мэдээллийг нэгдсэн санг баяжуулах, анагаах ухааны эрдэм судлалын ажлыг чанар үр
дүнг сайжруулахад зөвхөн Монголын төдийгүй, Ази Номхон Далайн бүсийн хэмжээнд
чухал ач холбогдолтой юм.
БӨӨР
Бөөр 130-150 грамм жинтэй, 11 х 5 см хэмжээтэй, бөөрийг эртний эмч нар дотоод
эрхтний язгуур, бүх нүх сүвийн эх амьдралын үндэс гэж үздэг байжээ. Бөөр бол
хүний амин чухал эрхтнүүдийн нэг бөгөөд тархийг тэжээх, нурууны ясыг бэхжүүлэх,
биеийн элч дулааныг сэлбэх, хоол хүнсийг шингээх үйл ажиллагаатай шууд
холбоотой эрхтэн юм. Тиймдээ ч бөөр өвчилбөл хамаг өвчний шалтгаан
"нээгдэнэ" гэж үздэг нь оргүй зүйл биш юм.
Бөөр хүний бие дэх шингэнийг зохицуулдаг, элэг, зүрх,
уушги, цөс зэрэг бусад эрхтнээс чухал эрдэс бодисыг хүлээн авч, эргүүлэн өгдөг
эрхтэн. Хэлний доор үүсэх шүлс нь бөөрний шингэн юм. Бөөрөнд биеийн бүтэц,
эрхтний чадавхийг хэвээр хадгалах "амин хий" гэж байдаг. Амин хий нь
эрдэс бодис, амин дэм биед удаан хадгалагдан аливаа өвчнөөс сэргийлэх дархлаа
болдог байна.
Шамбарам
өвчний тухай
Дэлхийн хүн амын 50% нь шамбарам буюу геморрой өвчинтэй бөгөөд тэдгээр
хүмүүсийн 10 хувь нь мэс
ажилбар хийлгэсэн байна. Энэ нь дөовөн хүн тутмын нэг нь шамбарам мэс заслын
заалттай гэсэн үг. Тиймээс “Номун” клиникийн эмнэлгийн Мэс заслын эмч
О.Зургаанжинтай шамбарам буюу гомерройн зангилаа томрох өвчний тухай ярилцлаа.
ХӨТ: Цагаан мах эргэх буюу шамбараа
өвчний талаар болоэ үүсэх шалтгааны талаар болон үүсэх шалтгааны талаар хэлж
өгөхгүй юу?
О.ЗУРГААНЖИН: Хошиногоны амсрын
гадагшлах хэсэгт хөвсгөр эд гэж
байдаг Хөвсгөр эдэд венийн, артерийн
судасны холбоосууд бий. Венийн урсгал удаан
хугацаагаар саатаж цус дүүргэлт
болж хана нь улам зузаарч,
томорсноор шамбарам үүсдэг.
Хүн болгонд хөвсгөр эд байдаг учраас
геморройн зангилаан томролоор
өвдөх магадлалтай гэсэн үг. Байнгын зогсоо, байнгын суугаа хэв маяг буюу хэвлийн доод хэсэг аарцаг, хошного
орчимд даралт их учруулах,
хэт таргалалт, артерийн даралт ихсэх,
элэгний зарим төрлийн хүнд эмгэг зэрэг хүчин зүйлүүдээс
үүсдэг. Эдгээрээс гадна амьдралын буруу хэв маяг жишээлбэл:
суултуур дээр удаан суудаг, өтгөн хатаах магадлал
өндөртэй хоол хүнс байнга хэрэглэдэг гэх мэт. Венийн судасны хавхлага дутуу хаагддаг, бүдүүн шулуун гэдэсний гаж
хөгжил зэрэг удамшлын тал ч мөн байдаг.
Tuesday, March 31, 2015
Үс арчлах энгийн арга
Хүний бие бүхэлдээ үсээр хучигдсан байдаг. Харин алга, хурууны өндөг, уруулын салстлаг хэсэг, хөлийн ул гээд цөөн хэдэн газарт үс ургадаггүй. Үсний найрлагад хүхэр, азот зэрэг бодис агуулагдах ба бодисын хэмжээнээсээ хамаараад хүн хүний үс өөр үнэр, өнгө, хэлбэртэй болдог. Үсний найрлагад будагч бодис буюу нөсөө агуулагддаг нь үсний өнгө хар, шар, бор, цагаан гэхчилэн өнгө үүсгэдэг. Нөсөөний бараан хэсэг залуу хүмүүст илүү их байдаг бол нас ахих тусам нөсөөний хэмжээ багасч үс цайдаг гэж ойлгож болно. Хүний үс нэг сарын дотор ойролцоогоор нэг см ургадаг боловч тухайн хүний амьдрах орчин, нарны нөлөө, ус чийглэг зэргээс хамааран удаан, эсвэл түргэн ургах нь бий. Жишээ нь хавар зун арай түргэн ургадаг болох нь тогтоогджээ. Тэгэхээр халуун орны хүмүүсийн үс хүйтэн орныхоос хурдан, бас чийглэг газрын хүмүүсийн үс сахал амархан ургадаг гэсэн үг.
Tuesday, March 17, 2015
Чихрийн шижин өвчний тухай
ЧШ-тэй өвчтөнд дараах 5 бүрдэл эмчилгээг хийдэг ба эдгээрээс хоолны дэглэм баримтлан зөв зохистой хооллох,
дасгал хөдөлгөөн тогтмол хийх нь өвчтөний эмчилгээний суурь буюу амин чухал хэсэг юм.
Чихрийн шижин өвчний эмчилгээ:
1. Хоолны дэглэм
2. Дасгал хөдөлгөөн
3. Эмийн эмчилгээ
4. Өвчтөний сургалт, өөрийн хяналт
5. Хүндрэлээс урьдчилан сэргийлэх, хүндрэлийн эмчилгээ
Чихрийн шижин өвчний эмчилгээ:
1. Хоолны дэглэм
2. Дасгал хөдөлгөөн
3. Эмийн эмчилгээ
4. Өвчтөний сургалт, өөрийн хяналт
5. Хүндрэлээс урьдчилан сэргийлэх, хүндрэлийн эмчилгээ
Subscribe to:
Posts (Atom)