Шамбарам
өвчний тухай
Дэлхийн хүн амын 50% нь шамбарам буюу геморрой өвчинтэй бөгөөд тэдгээр
хүмүүсийн 10 хувь нь мэс
ажилбар хийлгэсэн байна. Энэ нь дөовөн хүн тутмын нэг нь шамбарам мэс заслын
заалттай гэсэн үг. Тиймээс “Номун” клиникийн эмнэлгийн Мэс заслын эмч
О.Зургаанжинтай шамбарам буюу гомерройн зангилаа томрох өвчний тухай ярилцлаа.
ХӨТ: Цагаан мах эргэх буюу шамбараа
өвчний талаар болоэ үүсэх шалтгааны талаар болон үүсэх шалтгааны талаар хэлж
өгөхгүй юу?
О.ЗУРГААНЖИН: Хошиногоны амсрын
гадагшлах хэсэгт хөвсгөр эд гэж
байдаг Хөвсгөр эдэд венийн, артерийн
судасны холбоосууд бий. Венийн урсгал удаан
хугацаагаар саатаж цус дүүргэлт
болж хана нь улам зузаарч,
томорсноор шамбарам үүсдэг.
Хүн болгонд хөвсгөр эд байдаг учраас
геморройн зангилаан томролоор
өвдөх магадлалтай гэсэн үг. Байнгын зогсоо, байнгын суугаа хэв маяг буюу хэвлийн доод хэсэг аарцаг, хошного
орчимд даралт их учруулах,
хэт таргалалт, артерийн даралт ихсэх,
элэгний зарим төрлийн хүнд эмгэг зэрэг хүчин зүйлүүдээс
үүсдэг. Эдгээрээс гадна амьдралын буруу хэв маяг жишээлбэл:
суултуур дээр удаан суудаг, өтгөн хатаах магадлал
өндөртэй хоол хүнс байнга хэрэглэдэг гэх мэт. Венийн судасны хавхлага дутуу хаагддаг, бүдүүн шулуун гэдэсний гаж
хөгжил зэрэг удамшлын тал ч мөн байдаг.
ХӨТ: Монголчууд
бид аливаа өвчнийг дур мэдэн эмчлэх гээд байдаг?
О.ЗУРГААНЖИН: Энэ өвчин нь хүний шулуун
гэдэс буюу хошногоны амсарт байрладаг учир эмчид хандах, бусдад хэлэхээсээ
эмээх тохиолдол ажиглагддаг. Ийм ч учраас ам дамжсан дам яриагаар эмчлэх гэж
оролдох тал бий. Шамбармын нэг, хоёр дугаар
үедээ ихэвчлэн нууц, далд
хэлбэрт явагддаг шинж тэмдэг багатай байдаг. Энэ үед нь амьдралын зөв хэвшлийг
хэрэгжүүлж, эмэн эмчилгээ болон сорвижуулах тариа хийх зэргээр эмчлэх боломж
байдаг. Бие засах болон бие зассаны дараа байнга цустай гарах, дуслах, ариун
цэврийн цаасанд цус үзэгдэх, шамбарам нь гарч ирэх, гадагш эргэсэн шамбармын зангилаа
хавчуулагдах гэх мэтээр гурав дөрөв дүгээр үе буюу хүндэрсэн үед илэрдэг эмгэг.
Энэ үед мэс засал эмчилгээний заалттай байдаг.
ХӨТ: Мэс заслын тухайд манай уншигчдад
хэлж өгнө үү?
О.ЗУРГААНЖИН: Геморройн судас боох Австралид
үйлдвэрлэгдсэн НАL-RАR (геморройн зангилаан
тэжээгч судсыг боож сойх) аппаратаар мэс ажилбар хийж эхлээд одоогийн байдлаар
50 гаруй хүн эмчлүүлээд байна. Шулуун гэдэсний дээд артерийн салаануудыг олж
боодог учраас шарх үүсдэггүй. Хагалгааны дараа гарах хүндрэл, өвдөлт зовуурь
харьцангуй бага. Дахих магадлал бараг байхгүй гэж ойлгож болно. Гэхдээ ямар ч
мэс ажилбарыг дахихгүй гэж хэлж болдоггүй л дээ. Харьцангуй хурдан хугацаанд
буюу зургаагаас долоо хоногийн дараа хөдөлмөрийн чадвар бүрэн
сэргэдэг.
ХӨТ: Манайд
энэ төрлийн хагалгааг хийж ирсэн ч гэлээ хүндэрсэн тохиолдолд заавал давтан
хагалгаанд ордог гэх зэрэг тухайн өвчтөнд хүндрэлтэй зүйлс багагүй тохиолддог
талаар яриа бий?
О.ЗУРГААНЖИН:
Ер нь геморрой авах энгийн хагалгаа давтан хийх, хагалгааны дараа хошногоны
хунигч булчин гэмтэн өтгөнөө барьж чадахгүй болох, олон зангилааны авсны дараа
хошногоны амсар нарийсаж өтгөнөө гаргаж чадахаа болих төдийгүй уламжлалт
хагалгааны дараа өвдөлт, зовуурь их, өдөр бүр боолт хийлгүүлэх зэрэг хүндрэл
багагүй.
ХӨТ: Шамбармыг хагалгааны дараах өвдөлтийг хадаасан дээр
сууж байгаатай зүйрлэх юм билээ. Хөдөө орон нутгийн өвчтөнүүд холоос ирж
эмчлүүлээд явахад өвдөлт зовуурь нь чухам яадаг юм бол?
О.ЗУРГААНЖИН: Замын бартаа, явдал суудлын асуудал тийм ч хүнд тусдаггүй ээ. Хагалгааны дараа 4-5
хоног хэвтрийн дэглэм сахидаг. Артерийн судсыг нь боосон бол охоор бага зэрэг
зогсонгишил үүссэний улмаас өвддөг. Хол замд суугаагаар удаан явах, доргиход
хүндрэл гарахгүй.
ХӨТ: Жирэмсэн
үеийн
геморройн үед?
О.ЗУРГААНЖИН:
Жирэмсэн
эхийн умай томорч хэвлийн хөндийн даралт нэмэгдсэнтэй холбоотой шулуун гэдэсний
венийн судсанд ачаалал ихэсдэг. Төрсний дараа ачаалал нь багасаж зовуурь нь
багасдаг. Венийн судасны ачааллыг аль болох багасгах үүднээс хажуу талаараа
хэвтэж, тухайн талдаа ивээс
ивж өгнө. Харин геморрой хавчуулагдаж үхэжсэн тохиолдолд мэс заслын эмчилгээ
шаардлагатай.
ХӨТ: Хүүхдэд тохиолдож болохуу?
О.ЗУРГААНЖИН: Тохиолдож
болно. Гэхдээ хошногоны амсар дээр юм гарах, хошногоноос юм гарах тохиолдол
бүрийг шамбарам гэж ойлгож болохгүй. Хошногоны ойролцоох эдэд олон өвчин
тохиолдох боломжтой. Шинж тэмдэг илэрсэн бол мэргэжлийн эмчид хандах нь зүйтэй.
ХӨТ:Хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?
О.ЗУРГААНЖИН: Түрүүн
хэлсэнчлэн геморройн зангилаа гэдэг бол хошногоны амсрын хөвсгөр эд цусаах
дүүрэх гэж ойлгож болно. Цус дүүрэх үндсэн шалтгаан нь цусны буцах урсгалд саад
учирч, хэвлийн хөндийд хэт ачаалал өгсөнөөс үүдэлтэй. Тиймээс үндсэн
шалтгаануулыг үүсгэхгүй байх хэрэгтэй.
No comments:
Post a Comment