Tuesday, May 5, 2015

Эмгэнэл гэх үү...
Шөнийн сартай сохор гэрэлтэй хотын бүүдгэр гудамжаар би тайвуухан жолоо барин хотын нэг өнцгөөс нөгөө өнцөг хүртэлх их өрнөлийн багахан хэсгийг нүлэндээ буулган явлаа...
05 цаг шөнийн амьдрал үхэл нэг тийм үлэмжийн тас хар зүйлийг хожмийн өлөр ирнэ гэж хүлээсэн мэт хөлчүүрхэн алхах балгасан залуу, хэлхэн алхмын цаана хөгжилдөж явсан машинаас хөдөө ганцаар хаягдсан залуу шиг, олны цэнгэлээс цаазлагдаж орь ганцаар хориглсон юм шиг зам шүүрдсэн ТҮК- ийн ажилтан..,

 Хэмжээ хязгааргүй хорвоо хэн нэгнийг шагнахдааонож биш алддаг юм уу гэлтэй зүрхрүү цоо хатган эмтэрнэ. Би цааш явсаар өнгө өнгийн гэрэл анивчсан цэнгээний газар, зочид буудлын өрөөг дүүргэж орлогыг нь хаахгүйн тулд цэнгэж яваа амрагхан бүсгүйчүүл, гагцхүү үхлээс л айх мэт бадируун залуус, харин эцсийн дүнд тэдний толгой нь архи биш  мэдлэгээр лүүрсэн байгаасай гэж бодлоо. Олон өнцөгтэй амьларлын хаалга бүрийг татаж амжаагүйч олж харсан хэлхэн өнцөгтөө сэтгэл минь хугаран нугаран уналаа, гэхдээ амьдрал өнгө алаг байдгыг бодон илүү сайхан зүйлийн хаалгыг  татахаар би улам л цаашилсаар

Ж.Отгончимэг 

No comments:

Post a Comment