Tuesday, May 5, 2015

Мартагдсан яриа
 Би гэмтэл согог судлалын үндэсний төвийн хаалгаар орохоос авхуулаад нүдэнд минь олон төрлийн өнгө дүр буулаа. Цаг дөнгөж өглөөний 7:30 болж байлаа, энэ бол бжил эхлэх байтугай зарим нэгний унтлагын цаг...
Гэхдээ энэ байгууллагын хувьд ачаалалтай ажлын цаг нь энл тэнд түлэгдсэн, хугарсан, зүссэн, осолд орсон гэх мэт хүмүүсийн ёолох дуу оочироо хүлээж дараалж суусан хүмүүс, тав тухгүй хүйтэн орчин, зарим нэг нь цонхны тавцан дээр унтаж байх юм. Өвдөж зовсондоо ч тэр үү хүмүүсийн хоорондоо харилцах харилцаа яг л уралцаж буй ноход шиг бүгд бие биерүүгээ дайрч оочироо булаалдана
. Би өвчтөнөөр дүүрсэн коридороор цааш алхсаар эрүү нүүрний мэс заслын эмч Баасанжаваас зарим нэг зүйлийг тодруулах гэсэн боловч надад царайгаа ч хялаалгасангүй. Би цааш явлаа нөгөө л дүр зураг үргэлжилнэ. Эрүүл мэндийн салбарын дүр төрх ийм үү гэлтэй сэтгэл эмзэглэнэ. Дээрээ дарга нар нь суудлаа олохгүй байхад доороо ийм л янзтай байна. Хэд хэдэн даргын нүүр үзсэн энэ газрын хувд нэг л учраа олохгүй байна уу гэлтэй эсвэл эмч ажилчид нь цалиндаа тааруулж ажиллаад байна уу хэмээн бодол төрлөө. Ингээд би оочироо хүлээн суугаа иргэн Жаргалтай ярилцаж тус байгууллагын үйлчилгээний талаарх сэтгэгдэлийг сонслоо.
-        Сур: Та энд хир удаан сууж байна вэ?
-        Ж: Эгч нь 4.30 минут гэж оочирлосон хүүхэд гараа хугалаад бас толгойдоо гэмтэл авсан үзүүлдэг юмуу гээд сууж байна.
-        Сур: Үйлчилгээ хир хурдан шуурхай байна вэ?
-        Ж: Жаахан удаан л юм гэхдээ өөр хаашаа явж үзүүлхэв дээ өөр үнэтэй газар луу нь явж чадахгүй шүү дээ
-        Сур: Эмч нарын харилцаа орчны хувьд та ямар бодолтой байна вэ?
-        Ж: Эмч нар нь бүр өвчтэй хүмүүстэй харьцаад сурчихсан болохоор тэдэнд хамаагүй харьцах энгийн л байх гэхдээ найрсаг зан ааштай байвал сэтгэл ч тайван байх болов уу. Орчны хувьд энэ газар зарим нь коридорт ор тавиад хэвтэж байна л даа. Өдөр шөнөгүй ийм ачаалалтай байдаг юм чинь жоохон зөөлөн сандал мөн дугаараа авч үйлчилүүлдэг болвол арай тутхайгаас гадна маргалдах нь ч бага болов уу.

Ийм л дүр төрхтэй коридороор удаан алхсаны эцэст би хаалга хаалаа. Улсдаа ганц байгаа Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвдөө төр засаг нь анхаарлаа хандуулах цаг нь нэгэнт болжээ. 

No comments:

Post a Comment