Showing posts with label Ярилцлага. Show all posts
Showing posts with label Ярилцлага. Show all posts

Tuesday, May 5, 2015

Шамбарам өвчний тухай
Дэлхийн хүн амын 50% нь шамбарам буюу геморрой өвчинтэй бөгөөд тэдгээр хүмүүсийн 10 хувь нь мэс ажилбар хийлгэсэн байна. Энэ нь дөовөн хүн тутмын нэг нь шамбарам мэс заслын заалттай гэсэн үг. Тиймээс “Номун” клиникийн эмнэлгийн Мэс заслын эмч О.Зургаанжинтай шамбарам буюу гомерройн зангилаа томрох өвчний тухай ярилцлаа.

ХӨТ: Цагаан мах эргэх буюу шамбараа өвчний талаар болоэ үүсэх шалтгааны талаар болон үүсэх шалтгааны талаар хэлж өгөхгүй юу?
О.ЗУРГААНЖИН: Хошиногоны амсрын гадагшлах хэсэгт хөвсгөр эд гэж байдаг   Хөвсгөр  эдэд венийн,   артерийн   судасны холбоосууд бий. Венийн урсгал удаан  хугацаагаар  саатаж  цус дүүргэлт болж хана нь улам зузаарч, томорсноор шамбарам үүсдэг. Хүн болгонд хөвсгөр эд байдаг   учраас   геморройн зангилаан  томролоор   өвдөх магадлалтай гэсэн үг. Байнгын зогсоо, байнгын суугаа хэв маяг буюу хэвлийн доод хэсэг аарцаг, хошного   орчимд  даралт   их учруулах, хэт таргалалт, артерийн даралт  ихсэх,   элэгний  зарим төрлийн хүнд эмгэг зэрэг хүчин зүйлүүдээс  үүсдэг.   Эдгээрээс гадна амьдралын буруу хэв маяг жишээлбэл: суултуур дээр удаан суудаг, өтгөн хатаах магадлал  өндөртэй  хоол хүнс байнга хэрэглэдэг гэх мэт. Венийн судасны хавхлага дутуу хаагддаг, бүдүүн шулуун гэдэсний   гаж   хөгжил   зэрэг  удамшлын тал ч мөн байдаг.