Анагаах
ухааны сэтгүүлийн холбоо манай улсад хуралдана.
Ази номхон далайн орнуудын анагаах ухааны сэтгүүлүүдийн
холбоо, Номхон далайн баруун бүсийн анагаах ухааны сэтгүүлүүдийг индкесжүүлэх
байгуулагын хамтарсан олон улсын хурал сургалтыг манай улсад зохион
байгуулахаар болж бэлтгэл ажлыг хийж байна. Хурал сургалтад ази номхон далайн
бүсийн 15 орны 50, манай орны 150 гаруй төлөөлөгч оролцох юм. Манай улс дээрх
байгуулагуудын гишүүн бөгөөд 2008 оноос үйл ажиллагаанд нь тогтмол оролцож анагаах ухааны 11 сэтгүүлээ бүртгүүлж, эдгээр сэтгүүлийн цахим мэдээний
сан байгуулж, шинжэх ухааны нотолгоог эрүүл мэндийн салбарын бүх шатанд цаг
алдалгүй шуурхай ашиглах боломжийг бүрдүүлээд байгаа билээ. Манай улсад анхлан
зохион байгуулж буй энэ удаагийн олон улсын хурал анагаахын сэтгүүлүүдийн
өнөөгийн стандартад болон хэтийн төлөв, олон улсын стандартад нийцсэн
мэдээллийг нэгдсэн санг баяжуулах, анагаах ухааны эрдэм судлалын ажлыг чанар үр
дүнг сайжруулахад зөвхөн Монголын төдийгүй, Ази Номхон Далайн бүсийн хэмжээнд
чухал ач холбогдолтой юм.
No comments:
Post a Comment