БӨӨР
Бөөр 130-150 грамм жинтэй, 11 х 5 см хэмжээтэй, бөөрийг эртний эмч нар дотоод
эрхтний язгуур, бүх нүх сүвийн эх амьдралын үндэс гэж үздэг байжээ. Бөөр бол
хүний амин чухал эрхтнүүдийн нэг бөгөөд тархийг тэжээх, нурууны ясыг бэхжүүлэх,
биеийн элч дулааныг сэлбэх, хоол хүнсийг шингээх үйл ажиллагаатай шууд
холбоотой эрхтэн юм. Тиймдээ ч бөөр өвчилбөл хамаг өвчний шалтгаан
"нээгдэнэ" гэж үздэг нь оргүй зүйл биш юм.
Бөөр хүний бие дэх шингэнийг зохицуулдаг, элэг, зүрх,
уушги, цөс зэрэг бусад эрхтнээс чухал эрдэс бодисыг хүлээн авч, эргүүлэн өгдөг
эрхтэн. Хэлний доор үүсэх шүлс нь бөөрний шингэн юм. Бөөрөнд биеийн бүтэц,
эрхтний чадавхийг хэвээр хадгалах "амин хий" гэж байдаг. Амин хий нь
эрдэс бодис, амин дэм биед удаан хадгалагдан аливаа өвчнөөс сэргийлэх дархлаа
болдог байна.
