Tuesday, March 17, 2015

Чихрийн шижин өвчний тухай

ЧШ-тэй өвчтөнд дараах 5 бүрдэл эмчилгээг хийдэг ба эдгээрээс хоолны дэглэм баримтлан зөв зохистой хооллох,
дасгал хөдөлгөөн тогтмол хийх нь өвчтөний эмчилгээний суурь буюу амин чухал хэсэг юм.
Чихрийн шижин өвчний эмчилгээ:
1. Хоолны дэглэм
2. Дасгал хөдөлгөөн
3. Эмийн эмчилгээ
4. Өвчтөний сургалт, өөрийн хяналт
5. Хүндрэлээс урьдчилан сэргийлэх, хүндрэлийн эмчилгээ

ЧШ-тэй өвчтөнд хоолны дэглэм баримтлахын ач холбогдол:
- Цусны глюкозын түвшинд хяналт тавих – хоолны дэглэм баримталснаар цусны глюкозын түвшинг тогтмол хэмжээнд барих боломжтой.
- Биеийн жинд хяналт тавих – биеийн жинг нэмэгдэхээс сэргийлэх, тогтмол хэмжээнд барих боломжтой.
- ЧШ-гийн цочмог болон хожуу үеийн хүндрэлээс урьдчилан сэргийлэх, зохицуулалт хийх – ирээдүйд гарч болох хүндрэлээс сэргийлэх боломжтой.
ЧШ-тэй өвчтөний зохистой хооллолт:
Хурдан шимэгддэг нүүрс-усыг хориглох:
o Юуны түрүүнд та хоол хүнсэндээ анхаарал тавих ёстой. Ингэхдээ, элсэн чихэр, зөгийн бал, чихэрлэг ундаа, амтат бялуу, элдэв төрлийн амттан зэрэг хүний биед богино хугацаанд шимэгдэж, нүүрс ус болдог хүнсний бүтээгдхүүнийг аль болох хэрэглэхгүй байх.
o Өөрөөр хэлбэл энгийн нүүрс усны хэрэглээг хязгаарлана. Харин хоногийн нүүрс усны хэрэгцээг зөвхөн нийлмэл нүүрс ус агуулсан бүтээгдэхүүнээс нөхөх шаардлагатай.
  • Хоногт 5-6 удаа хооллох: Бага хэмжээтэйгээр олон удаа хооллох нь цусны глюкоз гэнэт огцом ихэсгэхээс сэргийлдэг.
  • Эслэг ихтэй хоол хүнсийг хангалттай хэрэглэх: Үр тариа нь эслэгийг нэмэгдүүлдэг. Эслэг нь цусны глюкоз болон холестролын түвшинг тогтвортой барихад тусалдаг.
  • Өөх тос агуулсан бүтээгдэхүүний 40-50% нь ургамлын гаралтай байх
  • Хоногт хэрэглэх нүүрс усны хэмжээг тооцоолж, тохируулан хэрэглэх: Чихрийн шижинтэй өвчтөнд тодорхой хэмжээний нүүрс устай бүтээгдэхүүн зайлшгүй шаардлагатай. Огт нүүрс ус хэрэглэхгүй байж болохгүй.
ЧШ-тэй өвчтөний хоолны зохистой харьцаа:
- ЧШ-тэй өвчтөн хоногийн хоол хүнсний зөвлөмж “Хоолны гурвалжин”-ийн дагуу хооллох нь зүйтэй.
- Энэхүү зөвлөмж нь та бүхэнд өдөр бүр ямар зүйлээс хэдий хэр хэмжээтэй хэрэглэхийг зөвлөдөг.
- Та уг “Хоолны гурвалжин”-д дүрслэгдсэнээр пирамидын суурь хэсгийн хоол хүнснээс аль болох түлхүү, харин орой хэсгийн хоол хүнснээс аль болох бага хэрэглээрэй.

No comments:

Post a Comment