Tuesday, March 31, 2015

Үс арчлах энгийн арга


Хүний бие бүхэлдээ үсээр хучигдсан байдаг. Харин алга, хурууны өндөг, уруулын салстлаг хэсэг, хөлийн ул гээд цөөн хэдэн газарт үс ургадаггүй. Үсний найрлагад хүхэр, азот зэрэг бодис агуулагдах ба бодисын хэмжээнээсээ хамаараад хүн хүний үс өөр үнэр, өнгө, хэлбэртэй болдог. Үсний найрлагад будагч бодис буюу нөсөө агуулагддаг нь үсний өнгө хар, шар, бор, цагаан гэхчилэн өнгө үүсгэдэг. Нөсөөний бараан хэсэг залуу хүмүүст илүү их байдаг бол нас ахих тусам нөсөөний хэмжээ багасч үс цайдаг гэж ойлгож болно. Хүний үс нэг сарын дотор ойролцоогоор нэг см ургадаг боловч тухайн хүний амьдрах орчин, нарны нөлөө, ус чийглэг зэргээс хамааран удаан, эсвэл түргэн ургах нь бий. Жишээ нь хавар зун арай түргэн ургадаг болох нь тогтоогджээ. Тэгэхээр халуун орны хүмүүсийн үс хүйтэн орныхоос хурдан, бас чийглэг газрын хүмүүсийн үс сахал амархан ургадаг гэсэн үг.

Эрүүл хүний үс хоногт ойролцоогоор 49- 50 орчим ширхэг унаж байх ёстой гэж үздэг ч толгойн үснээс бусад нь анзаарагдахгүй. Үс унаснаасаа илүү нөхөн төлжих онцлогтой. Гэхдээ сайн арчилж тордохгүй бол уналт нэмэгдэж халзрах, хожгортох, хэт сийрэг болох талтай. Судалгаагаар эрэгтэй хүний үс хоёр жилийн дотор, эмэгтэй хүнийх 4-5 жилийн хугацаанд унаж, урган шинэчлэгддэг ажээ. Харин хөмсөг, сормуус 3-5 сарын дотор унаж, урган солигддог юм. Үсээ зөв арчлах нь гоо сайхны гэхээсээ илүүтэй эрүүл мэндийн ач холбогдолтой. Тиймээс өөртөө тохирсон шампунь, тос хэрэглэх хэрэгтэй. Үсээ гоё болгох гээд өөрийнхөө төрөлх өнгөөс өөрөөр будуулах, химийн аргаар буржийлгах, шулуун болгох зэрэг нь тухайн үедээ мэдэгдэхгүй ч аажимдаа зөвхөн үсэнд төдийгүй эрүүл мэндэд сөрөг нөлөөлөх эрсдэлтэйг санаж байхад илүүдэхгүй.
Толгойн үс хүний зулайнаас даарах, хэт халахаас, тэр ч байтугай цохилт доргилт, гэмтлээс ч хамгаалах зөөлөвч болж өгдөг. Үүнтэй нэгэн адил хөмсөг нүдийг хөлстэй хамт урсан ирэх хорт бодисоос хамгаалдаг бол сормуус нарны гэрлийн шууд тусгалыг сарниулж, гялбах, нүдэнд гадны биет орохоос тус тус хамгаалдаг юм. Биеийн шар үс хүний амьсгалд онцгой үүрэгтэй оролцож, биеийн дулаан хэвийн байх нөхцлийг бүрдүүлнэ. Өөрөөр хэлбэл, халуурах, халууцах үед хөлс шар үсний сүвээр гадагшилдаг. Тиймээс усанд байнга орж, арьсаа цэвэр байлгах нь чөлөөтэй амьсгалах боломжийг бүрдүүлэх төдийгүй арьсаар нэвтрэх нян бактерийг устгах, шар үсний намирах хөдөлгөөнөөр эмзэг хэсгээс хөөн холдуулах үүрэгтэй байдаг юм.
Өнөө үед хүмүүс үснийхээ эрүүл байдал, зөв арчилгаанд анхаарлаа хандуулдаг болсон. Үсээ гэмтээх, зөв арчлахын тулд үснийхээ төрлийг зөв тодорхойлох нь чухал юм. Үс нь хэвийн, хуурай, тослог, холимог гэсэн 4 төрөлд хуваагддаг.
- Хэвийн үс нь гэрэл сайн ойлгодог тул наранд гялалзаж харагддаг. Хэрэв таны үс зөөлөн налархай, ширэлддэггүй, хялбар самнагддаг, хэлбэрт ордог ба эрүүл өнгөтэй, толгойгоо угаасны дараа хэд хоногийн турш энэ байдлаа хадгалж чаддаг бол та үсээ онцлогт нь тохируулан сайн арчилдаг, эрүүл сайхан үстэй юм байна.
- Тослог үс нь бүрсгэр өнгөтэй, угаагаад багахан хугацаа өнгөрсөний дараа тослогтон бөөгнөрч, хиртсэн бохир юм шиг санагдаж эхэлдэг. Үсний тослог нь олдмол болон удамшилаас шалтгаалсан толгойн хуйхны өөхний булчирхайн идэвхжилтээс хамааралтай байдаг болно.
  • - Хуурай үс нь гэрэл муу ойлгодгоос болоод бүрсгэр өнгө муутай харагддаг ба гялтганадаггүй. Ийм үс нь амархан хугарч, орооцолдож ширэлддэг үзүүр нь салаалсан байна. Ихэнх хүмүүст тохиолддог энэ хүнсний хуурайшил нь тосны булчирхайн идэвхжил буурснаас бус харин үсээ буруу арчилснаас болж үүсдэг байна.
  • - Холимог төрлийн үстэй хүмүүсийн тоонд гол төлөв урт үстнүүд ордог ба булчирхайнаас ялгарч буй тос үсийн уртад бүрэн хүрэлцдэггүй учраас үсний уг нь тослог, үзүүр нь хуурай байдаг ажээ. Тиймээс холимог үсний үзүүр нь байнга салаалдаг тул тохирсон арчилгаа, эрүүл хоолны дэглэм хэрэгтэй.ҮСЭЭ АРЧЛАХ ЭНГИЙН АРГУУДҮс бол нүүрний адил арчилгаа шаарддаг. Арчилгаа сайтай үс хүний ядарч зүдэрсэн царай зүсийг хүртэл “өөд татдаг”. Үсээ намирсан зөөлхөн эрүүл урт болгохын тулд зүгээр суух биш харин маш идэвхтэй арчлах хэрэгтэй
    •  Хүмүүс үсээ байнга угааснаар хуурайшдаг гэсэн буруу ойлголттой байдаг. Тэгвэл аль болох ойр ойрхон угаах нь сайн бөгөөд ингэхдээ үсэндээ тохирсон шампунь, ангижруулагчийг л хэрэглэх шаардлагатай. Угаах тусам өнгө орж, зөөлөрдөг.Саун болон бассейнд тогтмол орох нь үс хугарч, хатууруулдаг. Тиймээс ус, ууранд орохдоо нөйтон алчуураар толгойгоо боож, саун, бассейнаас гарсныхаа дараа тэжээлийн шампунь, ангижруулагчаар зайлаарай.Хүний үс амьсгалын хэрээр ургаж, унаж байдаг. Үсний үзүүр гадны нөлөөгөөр салаалдаг. Энэ нь үсний хэлбэрийг алдагдуулж, муухай харагдуулдаг. Мөн салаалсан үс нь шим тэжээлээ амархан алдаж, уян хатан чанар нь алдагдсан байдаг тул бусад үсэндээ нөлөөлдөг. Тиймээс сард дор хаяж нэг удаа үснийхээ үзүүрийг сөрмүүлээрэй.
      • Үсний арчилгаанд сам чухал. Хэний ч санаанд оромгүй сам нь байгалийн материалаар хийгдсэн нь л сайн. Хуванцар сам нь үсийг цахилгаанжуулдаг муу талтай.
      • Үс тослогтохоороо хуйх таагүй үнэртдэг. Энэ үнэрийг дарахыг тулд зөөлөн үнэртэй сүрчиг нэг дуслыг усандаа холиод үсээ зайлна.
      • Аль болох хими хийлгэхгүй байхыг хичээ. Үсийг жинхэнэ хугалж, хуурайшуулдаг зүйл бол хими. Гарцаагүй хими хийлгэх тохиолдолд үсний хуйханд тэжээлийн тос түрхэж, сайтар иллэг хийсний дараа хими хийлгэ. Химитэй үед долоо хоног болгон үсний тэжээлийн тос түрхэж байх хэрэгтэй.Үсийг байнга өнгөлөг байлгахын тулд байхуу болон хар цайны хандаар үсээ угаа. Энэ нь үсийг гандахаас сэргийлдэг. Үүнээс гадна үсийг гандаахгүй байх нэн сайн арга бий. Ингэхдээ нэг ширхэг шинэ өндгийг дөраөн халбага коньяк ч юм, ликёртой хольж хутгаад үсэндээ түрх. Нүүр гарыг алчуураар дарж боогоод 25 минут болсны дараа бүлээн усаар угаана. Үстаньсэвсгэр зөөлөн, өнгөлөг болно.
        • Дотор эрхтэний нөлөөгөөр бус сэтгэл санаатай холбоотойгоор, эсвэл арчилгаа муутайгаас болж үс унасан тохиолдолд гэрийн нөхцөлд доорх маскийг тавьж болно. Үсээ угаагаад нойтноор хагалж, тэр хэсэгтээ нунтаг цагаан давс түрхэн гялгар цаасаар битүү боогоод 15 минут байлгаад, дараа нь цэвэр усаар зайлна. Энэ аргыг 6-10 удаа хэрэглэхэд үсний унах аюулаас бүрэн ангижирна.
        Үсийг зөвхөн угааж ангижруулж, тос түрхээд явах нь үсэнд гаднаас арчилж байгаа л арчилгаа юм. Харин үсний гялалзсан зөөлөн, эрүүл байдал нь зөвхөн гадаад хүчин зүйлээс төдийгүй дотоод хүчин зүйлээс асар их хамааралтай.
        Тэгэхээр таны юу идэж хэрэглэж, ямар тэжээллэг бодис авч байгаагаас үсний чинь уян налархай, усны долгион шиг байх нь шалтгаална.
        ҮСИЙГ ХУРДАН УРГУУЛЖ ЭРҮҮЛ БОЛГОХ НАЙМАН ХҮНС
        1. Төмөр баялаг бүтээгдэхүүн: жишээ нь мэшил (буурцагны нэг төрөл, англиар lentils), хальстай төмс, газрын самар, наранцэцгийн үр, бурам, маалингын үр, үхрийн мах, сам хорхой зэрэг нь үснийбат бөх байдлыг хангана.
        ImageImageImageImage
        • Цайраар баялаг бүтээгдэхүүн: хушга, яргай загас, бүйлс зэрэг нь үс унахаас сэргийлнэ.Image
          Image
          Image
        • Биотиныг агуулдаг бүтээгдэхүүн: шош буурцаг, өндөг нь үс хэврэгшихээс хамгаална.Image
          Image
          Image
        • Селени-ээр баялаг бүтээгдэхүүн: самар нь хуйхыг эрүүл байлгана.
        • B12 витаминаар баялаг бүтээгдэхүүн нь үсийг эрүүлжүүлдэг. Өдөрт дор хаяж 2.4 микрограм аминдэмийг авахын тулд тахиа, дун, тараг, өндөг, бяслаг зэргийг хэрэглэнэ.Image
        • Жимс, үр тариа зэрэг нүүрс усаар баялаг бүтээгдэхүүнийг өдөр бүр хэрэглэх шаардлагатай. Нүүрс ус багатай хоол хүнс нь үс хэврэгших шалтгаан болно.
        • A витаминаар баялаг бүтээгдэхүүнүүдэд бяслаг, өндөг, лууван, бууцай, C витаминаар баялаг бүтээгдэхүүнүүдэд улаан лооль орно. Энэ 2 амин дэмийг хангалттай авах нь байгалийн ангижруулагчболж байгаа хэрэг юм.Image
        • Кальциар баялаг хүнс: сүү, тараг, бяслаг, бууцай. Эдгээр нь таны үсийг хурдан ургуулна. Түүнчлэнүс хэврэгшиж, салаалахаас хамгаалах амин тэжээл эдгээр хүнсэнд агуулагддаг.Image
        ҮСНИЙ АРЧИЛГАА УГААЛТААС Л ЭХЛЭДЭГ……………………..
        Үсээ эрүүл сайхан, гэмтэлгүй харагдуулахын тулд цагаа олсон зөв угаалга маш чухал ач холбогдолтой юм. Үсийг ерөнхийдөө онцлогоос нь шалтгаалан өдөр тутмын угаалгаас 8-10 хоногт 1 удаа гэсэн давтамжтайгаар угааж болдог. Баримтлах зарчим нь тун энгийн өөрөөр хэлбэл угаах зайлшгүй гэж үзсэн үедээ л үсээ угаах хэрэгтэй. Жишээ нь үсний гель, хөөс лак зэрэг үсийг хатууруулж гэмтээдэг хэлбэржүүлэгч бэлдмэл тогтмол хэрэглэдэг хүмүүс үсээ өдөр бүр угаах шаардлагатай болдог.
        Өдөр тутам үсээ угаадаг хүмүүс зориулалтын зөөлөн шампунь сонгох нь зүйтэй. Үсээ угаахдаа хэт халуун болон хүйтэн усаар угааж болохгүй ба усны температурын түвшин 35-45 градус байх ёстой ажээ. Мөн үсний тослог их байх тусам усаа бүлээсгэх / хүйтэвтэр / шаардлагатай болдгийг сана. Үүнээс гадна шампуниа хуурай үсэн дээрээ түрхэж болохгүй ба эхлээд үсээ сайтар норгож дараа нь алган дээрээ бага зэрэг шампунь асгаж, 2 алгаа хавсран нялж толгойныхоо хуйханд нямбай хурууныхаа өндгөөр иллэг хийх маягаар жигд тарааж үүссэн хөөсөөр үсээ угаах нь зөв.
        Image
        Мөн үсээ, дор хаяж 2 удаа угаах шаардлагатай ба эхний угаалтаар хир, тоос шороо, арьсны тослогыг арилгаж удаах угаалтаар жинхэнэ шампуны эмчилгээний идэвхжил харагдах учиртай. Харин шампунь болон үсний бусад угаагч бэлдмэл хэрэглэсний дараа үсний гадарга дээрх угаагч бодисын үлдэгдлийг сайтар усаар зайлан арилгах хэрэгтэй.
        Мөн угаахаас өмнө сайн самнасан үс угаасны дараа орооцолддоггүй амархан /хэвд ордог / самнагддаг гэдэг. Богино үсийг угаас нь харин урт үсийг үзүүрээс нь дээш ахих замаар самнах хэрэгтэйг сана. Үсийг нойтон байхад нь самнах нь буруу ба зайлшгүй тохиолдолд төмөрлөг биш хуванцар, модон самаар самна. Үсийг хатаах хамгийн шилдэг арга бол өөрөөр нь хатаах явдал бөгөөд зарим тохиолдолд халуун алчуур хэрэглэж болдог. Хатаагч сэнс ашиглахаас аль болох татгалзах хэрэгтэй. Хэрэв үсээ сэнсээр хатааж хэлбэрт оруулах бол хүйтэн сэнсээр толгойноосоо 40-см хэртэй зайнаас барьж үлээлгэвэл зохино.
        АНХААРУУЛАХ ЗҮЙЛС
        • Үсээ крантны усаар угаахаас аль болохоор татгалзаж бай. Учир нь крантны усанд олон төрлийн эрдэс давс агуулагддаг учраас үсийг өвчлүүлж, хуурайшуулахын зэрэгцээ өнгийг алдуулдаг.
        • Бас байхуу цай үсний өнгийг сэргээж өгдөг сайн талтай. Үсийг буруу угааснаас хугарамтгай болох төдийгүй унадаг. Унаж буй үсийг ганга өвсний хандаар угаахад уналтыг зогсоож, ургалтыг түргэсгэнэ. Бас өнгийг сэргээж гоёмсог харагдуулдаг
        • Үсээ угаасны дараа хэзээ ч бүү мушгиж бай. Мушгилт нь үсийг хугарамтгай болгодог муу талтай. Үсээ цэвэр, хуурай алчуураар арчаад 5-10 минут алчуураар орооход гэмгүй. Эвгүй үнэртэй алчуур үсэнд элдэв үнэр шингээж, таныг бүхэл өдрийн турш тавгүй байлгана.
        • Нойтон байхад нь үсийг самнаж болохгүй. Энэ нь үсний намирсан, хөвсгөр байдлыг алдагдуулдаг
        • Үсний сэнс, хайч, индүүг тогтмол хэрэглэхээс аль болох зайлсхийгээрэй. Учир нь үсний өнгийг алдуулж хуурайшуулдаг.ШАМПУНИЙ ТУХАЙ…………………………………………….
          • Үсээ шампуниар долоо хоногт 2-3 удаа угаахад хангалттай.
          • Шампуниар угаах үед толгойн арьсыг зөвхөн хурууны үзүүрээр үрнэ.
          • Хөөсөрмөгц толгойгоо аль болох удаан угаа. Энэ нь толгойд иллэг болоод зогсохгүй үсийг сайтар цэвэрлэхэд тустай. Хөөсийг бүлээн усаар угааж арилгана.
          • Шинэ төрлийн шампунь дадал болсон шампуниас илүү онцлог чанартай байж болно.
          • Хэт хямдхан шампунь хэрэглэвэл үс хугарамтгай болох магадлал ихсэнэ гэж ойлгож болно. Ийм шампунь авсан тохиолдолд өдөр бүр хэрэглэж болохгүйг санаарай.
          • Нэр хүндтэй үйлдвэрлэгчийн бүтээгдэхүүнийг худалдан ав. Энэ нь чанарын хувьд арай илүү байна гэсэн үг.
          • Шампуны шошгыг хараад таны үсэнд тохирох эсэхийг бүрэн гүйцэд мэдэх хэцүү
          • Шампуны цэвэрлэх чанар нь хөөснөөс үл хамаарна. Хөөс их байлаа гээд илүү сайн угаана гэсэн үг биш.
          • Шампундсаны дараа үс чинь гялалзсан туяа, өтгөн байдал нь үсэнд үл нөлөөлөх өвөрмөц бодисын тусламжтайгаар бий болдог.ЗӨВЛӨГӨӨ №1Торгомсог зөөлөн шулуун үстэй болмоор байна уу?Салонд орж мөнгө үрэлгүйгээр гэрийн нөхцөлд тайз дэлгэцийн одууд шиг торгомсог зөөлөн, шулуун, гайхалтай сайхан үстэй болох нэг ийм арга байна.
            Хэрэгтэй зүйлс:
            • Шампунь
            • Ангижруулагч
            • Хөөс эсвэл гель
            • Алчуур
            • Том шүдтэй сам
            • Нарийн шүдтэй сам
            • Үсний хавчаар
            • Бөөрөнхий сам /арзгар шүтэй массажны/
            • Сэнс
            • Индүү
            • Үсний серум
            Заавар:
            1. Үсээ угаагаад ангижруул. Хүйтэн усаар зайл. Зөөлөн алчууранд усыг нь шигээж ав. Үсний хэвийг алдагдуулж арзайлгадаг учир үсээ үрж арчиж болохгүй.
            2. Том шүдтэй самаар үснийхээ орооцолдоог гарга. Үсэндээ хөөс эсвэл гель түрх. Хөөсийг үсний хэвийг хадгалах зорилгоор ашигладаг бөгөөд төрөлхийн шулуун үсэнд түрхэж хэрэглэнэ. Харин гелийг долгионтой буржгар үсэнд түрхэж болно.
            3. Үсээ үл ялиг чийгтэй болтол нь хатаа. Эсвэл хүйтэн сэнсээр үлээлгэж болно.
            4. Нарийн шүдтэй самаар самна.
            5. Үсээ хэсэг хэсгээр нь хуваан хавч.
            6. Бөөрөнхий самандаа үсээ ороон сэнсээр үлээлгэж доош самнана.
            7. Үсээ индүүднэ.
            8. Үсний серумаасаа тохирох хэмжээгээр авч алгандаа үрээд үсэндээ дээрээс нь доош түрхэнэ.
            ЕРДӨӨ Л ЭНЭ :D
            ЗӨВЛӨГӨӨ №2
            Үсээ гэмтээхээс хамгаалах.
            Халуун ажиллагаа хийх (үсний индүү, сэнс гэх мэт), үсээ нойтон байхад нь самнах, ширэлдсэн үсээ чанга самнах, өдөр бүр шампуниар угаах, үсний боолт, хавчаар зүүх, чанга боох зэрэг нь гэмтэлд хүргэнэ. Урт, эрүүл үстэй болмоор байвал эдгээр зүйлсээс татгалзах хэрэгтэй. Үсээ сэнсдэхээр бол бага хэм дээр нь тохируулж, аль болох өөрөөр нь хатаагаарай.
            ЗӨВЛӨГӨӨ №3
            Үнэхээр үсээ ургуулахыг хүсч байгаа бол химийн будгаар үсээ будахаа болих хэрэгтэй. Заавал будмаар байгаа бол хенна гэх мэт илүү байгалийн гаралтай аргыг сонго.
            ЗӨВЛӨГӨӨ №4
            Эрүүл хоол идэж, их ус ууж, сайн амар. Өдөр бүр хангалттай уураг, эрүүл өөх тос, их ус хэрэглээрэй. Байж болох бүхий л боломжоороо өөрийгөө арчилж торд. Нэмэлт тэжээл ч мөн хэрэглэж болох юм.
      • ЗӨВЛӨГӨӨ №5Үсээ нойтон байхад нь болгоомжтой харьц. Үсээ нойтон байхад нь битгий самна, мөн битгий алчуураар үрж хатаа. Оронд нь зөөлөн дарж усыг нь шингээж аваад, өөрөөр нь хатаа. Ширэлдсэн үсээ чанга самнах хэрэггүй. Үснийхээ үзүүрээс нь эхэлж зөөлөн самнаарай. Үстэйгээ яг үнэт, ховор эрдэнийн утас байгаа мэт харьц. Үс урт ургах тусмаа хөгширч байдгийг сана. Тиймээс зөөлөн бай.ЗӨВЛӨГӨӨ №6Тэжээлийн тосыг хамаагүй түрхэж болохгүй. Үсээ угаасны дараа тэжээлийн тосоо түрхэж өгнө. Тэжээлийн тосыг хамгийн гол нь үсний үзүүрт сайн түрхэж тосоо сайн шингээж өгөх хэрэгтэй. Ингээд тосоо үсэндээ сайн түрхэж өгсөнийхөө дараа халуун алчуураар ороон 15 минут бигнүүр тавина. Дараа нь хүйтэн бигнүүрийг  15 минут тавина.
        ЗӨВЛӨГӨӨ №7
        Тэжээлийн тосоо хэрхэн сонгох вэ? Салоны зориулалттай тэжээлийн тосыг сонгох хэрэгтэй. Үсний тосыг хамгийн гол нь зөв хэрэглэх хэрэгтэй. Охид бүсгүйчүүд үсний тосыг зөвхөн хуйхандаа түрхээд байдаг. Энэ бол биш юм аа. Үс хагтсан тохиолдолд хуйханд түрхдэг.  Харин үсний үзүүр ширүүсээд хуурайшсан үед үсний үзүүрт нь түрхэж өгвөл илүү үр дүнтэй.
        ЗӨВЛӨГӨӨ №8
        Хаг арилгах энгийн арга. Хаг нь хуйхны гадаргуу дээр үүссэн давхарга. Хэрэв таны үс хагтсан бол Селений найрлагатай шингэн саван хэрэглэвэл үр дүнгээ илүүтэй өгнө. Шингэн савангаа түрхээд таван минут хэртэй байлгаж байгаад усаар зайлах хэрэгтэй гэнэ. Yс, хуйхаа долоо хоногт доод тал нь нэг удаа шингэн савантай усаар угааж байх хэрэгтэй юм. Үс амин дэм, эрдэс бодис дутагдсаны улмаас хагтдаг. Иймд В-6, В-12 амин дэм, хивэг, загасны мах зэрэг Селентэй хоол тэжээлийг хэрэглэж байх нь үс хагтахаас сэргийлэх юм байна. Самрын тосыг нимбэгний шүүстэй хослуулан хэрэглэдэг уламжлалт арга ч бий. Бүлээн самрын тосыг хуухандаа түрхээд дээрээс нь шинэхэн нимбэгт жимсний шүүсийг түрхэх нь илүү үр дүнтэй. Ингэж түрхээд хэдэн минут байлгаад усаар угаана.
        Image
        Үсний тухай СОНИРХОЛТОЙ МЭДЭЭ
        ❖ Насанд хүрсэн хүний толгойд 120 мянга орчим үсний уутанцар байдаг.
        ❖ Хүний үс сард 1,25 см ургадаг
        ❖ Ширхэг үс 5- 7 жилийн настай
        ❖ Үсний 90 хувь нь цаг тутам ургаж байдаг
        ❖ 10 хувь нь унахад бэлэн явдаг
        ❖ Үсний уутанцраас амьдралын туршид 20-30 орчим үс ургадаг
        ❖ Өдөр бүр 100-200 ширхэг үс унадаг
        ❖ Шаргалыг бодвол цайвар үс илүү унадаг
        ❖ Үс хавар, зун хурдан ургадаг
        ❖ Өдөр үсний ургалтыг хурдасгадаг. Шөнө үс удаан ургана
        ❖ Зуны цагт малгай өмсөж юм уу эсвэл шүхэр барьж явах нь үсээ нарнаас хамгаалах шилдэг арга болдог. Харин зун үсээ аль болохоор бага самнахыг хичээж бай. Самналт ялангуяа чанга самналт үсний уутанцарт цочрол үүсэх нь бий. Үсээ ойр ойрхон норгох нь зөв боловч хэвийг алдуулж болзошгүйг анхаарахад илүүдэхгүй
        ЗӨВЛӨГӨӨ №9
        БАНАНААР ҮСНИЙ ТЭЖЭЭЛИЙН МАСК ХИЙХ АРГА:Бананаар үсэндээ жинхэнэ амин дэмээр баялаг үсний маскыг маш хялбар аргаар хийж болно. Ингэхдээ бидэнд 1 ширхэг банана, 1-2 цайны халбага зөгийн бал, 5 дусал оливын тос байхад л хангалттай.(хуурай үстэй бол 1 ширхэг өндөгинй шар нэмж болно.)
        Хийх дараалал:
        1.Банан, зөгийн бал, өндөгний шар, оливын тосоо холигчинд хийж хутгаад зөөлөн зуурмаг болгоно.
        2.Үсээ халуун бүлээн усаар чийглээд бэлэн болсон зуурмагаа түрхэж өгнө.
        3.Үсэндээ малгай өмсөөд гадуур нь алчуураар ороо. Энэ нь маск үсэнд болон хуйханд тэжээлийг илүү шингээх тустай.
        4.Маскаа 25-30 минут байлгасны дараа өөрт тохирсон шампуниар үсээ угааж зайлаарай.
        Банан нь витамин В ба С баялаг тул гэмтэж хугарамтгай болсон үсэнд сайн тэжээл болохоос гадна бананд агуулагдаж буй витамин В нь салаалсан үсыг эмчлэх тустай. Энэхүү энгийн гэрийн нөхцөлд хийж болох маск нь бас хаг арилгах, хуйх чийгшүүлэх маш сайн талтай.


2 comments: